Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, 2021 оны 58 дугаар зарлиг, сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн А/363 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ САРЫН АЯН”-ыг сумын хэмжээнд 2022 оны 05-р сарын 01-ний өдрөөс 06-р сарын 01-ний хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан иргэн бүр өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа мод, бут тарьж, ААН, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага эх болсон байгалиа хайрлан хамгаалж мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.