• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Ахмадын чуулга уулзалт боллоо

Сэргэлэн суманд 200 гаруй ахмад настан амьдардгаас 70 гаруй ахмад төлөөлөл болон ирж, чуулга уулзалтад оролцсон юм. Ахмадын чуулга уулзалтыг 2022 оны 05-р сарын 29-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Чуулганаар ахмад настнууд руу чиглэсэн төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тэдний санал бодлыг сонссон бөгөөд ахмадын хорооны даргад хоёр хүн нэр дэвшиж Р.Баярсайхан ахмадын хорооны даргаар сонгогдож тамга тэмдгээ хүлээн авлаа.

Тус чуулга уулзалтыг Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.

2022-05-29 00:00:00