• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын тохиолдуулан  тус  сумын Засаг даргын Тамгын газраас “Чихэр биш дурсамж бэлэглэе” баярын арга хэмжээг 2022 оны 05 сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Сумын засаг дарга Л.Төмөрчөдөр баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хамт баярлан төр,захиргааны байгууллагын зүгээс хүүхдийн сайн сайхны төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн шийдэл болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ дурдаад үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Уг арга хэмжээнд сумын хэмжээний Цэцэрлэг Сургуулийн насны 200 гаруй хүүхэд оролцож өөрсдийн бэлдсэн урлагийн үзүүлбэрээр тоглолт зохион байгууллаа. Мөн “Чихэр биш дурсамж бэлэглэе” баярын арга хэмжээнд зориулан хийлдэг гулсуул, усан сан, эргэдэг онгоц зэргийг сумын ЗДТГ-ын урд талбайд байршуулан хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй тоглуулж, 11-16 насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулан насны ангилал тус бүр 3 байр шалгаруулан Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Мөн тус арга хэмжээний үеэр алдарт эхчүүдийг алдаршуулан дархан бэрээр шагнагдсан ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

 

2022-05-31 17:44:07