Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 07/66 дугаар албан бичгийн дагуу БОАХ-н мэргэжилтэн Г.Дэлгэрсүрэн, Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн бодлогын ажилтан Р.Бямбасүрэн нартай хамтран 2022 оны 03-р сарын 21-ний өдөр “Сурагчдын зөвлөл, Green эко клубын гишүүд 1-9-р ангийн нийт 32 сурагчдад Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр болгон зарласантай холбогдуулан усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглалтын чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэн цэвэр усны ач холбогдлыг сурталчилж, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан зарласан “НЭГ ТЭРБУМ МОД ТАРИХ” хөдөлгөөнийг бодитой хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мод тарих аян өрнүүлж нийтийн эзэмшлийн талбайд “Дурсамж” төгөл байгуулах арга хэмжээг зохион байгуулах талаар GREEN ЭКО КЛУБЫН жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллалаа.
2. "Дэлхийн усны өдрийг" тохиолдуулан эх дэлхийн амьд судас болсон усаа хайрлаж зөв зохистой хэрэглэх талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын вэб сайт болон Сэргэлэнгийн залуус вэб сайтад байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.