• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                 Аймгийн Засаг даргын 2009 оны А/453 тоот захирамж, сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29 ний өдрийн А/143 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дугаар сарын 01-ны өдөр зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд ЗДТГ-ын 14, ЭМТ-8, ЕБС-ийн 16, Цэцэрлэгийн 11, Соёлын төвийн 3, нийт 52 албан хаагч, 13 иргэн, 3 аж ахуйн нэгжийн 3 ажилтан, нийт 68 хүн оролцож Албан байгууллага, ААН, иргэд өөрийн эзэмшил газрын 50м хүртэлх, малын ундны худаг болон нийтийн эдэлбэр, гудамж талбайн ойр орчны хог хаягдлыг түүж 11.5 тн хогийг түүж хогийн цэгт төвлөрүүллээ.

 

 

 

 

 

          Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 04-р сарын 02-ний өдрийг хүртэл техникээр түрж цэгцлэх ажил зохион байгуулж ажиллалаа. Сумын төвийн хогийн цэгийн туурь, гудамж талбай болон сумын төвөөс урагш мал услах худаг хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг түрж цэвэрлэх ажлын шатахууны зардалд 200 000 төгрөг зарцууллаа.

  • Нийтийн эдэлбэр, гудамж талбайн ойр орчны хог хаягдлыг түүж цэвэрлэх талбайг зурагжуулан Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуульд тус тус хүлээлгэн өгч ажиллалаа.

 

 Тус сумын Авдар багийн нутагт MV-011892 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч РД:2766868 дугаартай “Үүртгоулд” ХХК нь 2021 онд нийгмийн хариуцлагын гэрээний дагуу нийт 45.000.000 төгрөгийн өртөгтэй сумын төвийн Төвлөрсөн хогийн цэгийг хашаажуулах талаар гэрээнд тусгаж хогийн цэгийг хашаажуулах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор 2022 оны 04-р сарын 13-наас одоог хүртэл төвлөрсөн хогийн цэгийг түрж цэгцэлж байна.

 

Мөн сумын ИТХ-н 2022 оны 03-р сарын 25-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “Сэргэлэн  нутгийн хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах үйл ажиллагааны дүрэм, зардлыг тус тус баталсан. Нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй Дарга, ковшийн жолооч, хогийн цэгийн манаач, худгийн ажилтан одоогийн байдлаар томилогдон ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022-04-21 00:00:00