• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сэргэлэн сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам боллоо

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улс байгуулагдсаны 815,816, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жил, Төв аймгийн Сэргэлэн сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр наадмын талбайдаа зохион байгууллаа. Баяр наадмыг нээж сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэллээ. Баяр наадамд аймаг сумын алдар цолтой 64 бөх аймаг, сумын алдар цуутай 339 хурдан буян тоосоо өргөж, аймаг сумын аварга бэргэнүүд оролцсон 32 харваач өрсөлдөж хуртай сайхан наадлаа. Мөн баярын үеэр төрийн дээд шагнал одон медалиар хөдөлмөрөө төрд үнэлүүлсэн иргэд хөдөлмөрчдийг шагнаж алдаршуулсан байна.

2022-07-08 18:21:32