• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сэргэлэн сум ахмад настнууддаа баяр хүргэж, сумын Соёлын төвд 2022 оны 09-р сарын 28-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

МОНГОЛЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сэргэлэн сум ахмад настнууддаа баяр хүргэж, сумын Соёлын төвд 2022 оны 09-р сарын 28-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн Засаг дарга Л.Төмөрчөдөр Ахмадын хорооны дарга Р.Баярсайхан нар оролцож ахмад буурлууддаа өнгөрсөн хугацаанд тус сумын баримталсан бодлого, хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, баярын мэнд хүргэн ажиллаж байсан байгууллага, хийж бүтээсэн ажлаараа бахархан, залуустаа үргэлж үлгэр дуурайлал болж, эрүүл энх, урт удаан насалж,олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөж ахмадууддаа гарын билэг гардуулж мөн уг арга хэмжээний үеэр урлаг соёлын арга хэмжээ болж ахмадууд маань өөрсдийн бэлдсэн урлагийн ноймор үзүүлснээрээ өмнөхөн жилүүдээс онцлог болж өндөрлөлөө.

ажил хөдөлмөрөөрөө бусдаас манлайлж яваа иргэдээ шагнаж урамшуулж одон медаль гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2022-09-29 17:52:45