• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
"Төв нутгийн Алтан намар" үзэсгэлэн худалдаа болно

"Төв нутгийн Алтан намар" үзэсгэлэн худалдаа болно

" Төв нутгийн Алтан намар" үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод байрлах "Фүүд сити" худалдааны төвд энэ оны 10 дугаар сарын 07-09 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж тухайн өдрийн өдөр, байршлыг албан ёсоор тогтоож, бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн түншлэлийн харилцааг өргөтгөх, төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм. Уг үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Фүүд сити” худалдааны төвтэй хамтран зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Төв нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр зөвхөн нутаг орноо хангаад зогсохгүй, Улаанбаатар хотын иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, эдлэл хэрэглээг хангах онцлог үйл ажиллагаа болно гэдгийг албаныхан хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96962552 дугаараас холбогдож авна уу

2022-09-30 14:35:25