• 70274848
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сэргэлэн сумын “ Хоршоо хөгжүүлэх сан “-ийн төсөл хүлээн авах Зар

Сум хөгжүүлэх сан нь 2022 онд шинэчлэгдэн Хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдсөн.

Сумын ИТХ-ын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 37 тогтоолоор Хоршоо хөгжүүлэх сангийн энэ онд олгох зээлийн хэмжээг 150,000,000 төгрөг байхаар тогтоосон.Үүнээс журмын дагуу 40,000,000 төгрөг хүртэл , 36 сарын хугацаатай олгоно.

Суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор батлагдсан журмын дагуу “ Хоршоог хөгжүүлэх сан “-ийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох , төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

ЖДҮ эрхлэн иргэн, ААН, Хоршоод холбогдох журамтай танилцаж зарласан хугацаанд багтан төслөө ирүүлнэ үү.

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох тэргүүлэх чиглэл:

1. Барилгын материал үйлдвэрлэл

2. Хөнгөн үйлдвэрлэл / оёдол,сүлжмэл, нэхмэл/

3. Хүнсний үйлдвэрлэл

4. Шингэн бүтээгдэхүүний сав баглаа боодлын үйлдвэрлэл

5. Нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх үйлдвэрлэл

6. Ахуй үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэл

7. Инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл

8. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

9. Мал бордох аж ахуй

2022-10-06 10:24:01