Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр буюу 2022 оны 11-р сарын 25-ны өдөр төв аймгийн хэлтэс агентлагууд 27-н сум зэрэг зохион байгууллаа.
Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд шинээр томилогдон ажиллаж буй 3 төрийн албан хаагч энэ өдөр тангаргаа өргөв. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сумын засаг даргын орлогч Г.Сүхбаатар,
ЗДТГ-ын дарга Л.Дашлхагва болон төрийн захиргааны албан хаагчид оролцлоо.
Сумын Засаг даргын орлогч Г.Сүхбаатар үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ, “Төрийн сүлдний өмнө тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон та бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллаарай" хэмээгээд өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захив.