• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СЭРГЭЛЭН СУМ ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ КИОСК МАШИН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар

Газартай холбоотой төрийн үйлчилгээг авахад түргэн шуурхай, хүртээмжтэй, хүндрэл бэрхшээлгүй иргэдэд хүргэх. Мөн газрын цахим шилжилтийн хүрээнд Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Баянцогт, Батсүмбэр, Сэргэлэн, Жаргалант, Эрдэнэ зэрэг долоон сум болон аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд цахим машиныг хэрэглээнд нэвтэрүүллээ. Цахим машинаас иргэн, хуулийн этгээд дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

✅ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ

✅Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

✅Кадастрын зураг хэвлэх

✅Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа авах

✅Газрын төлбөрөө QR-аар төлөх

✅Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг 70 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой болсон. Үүнээс 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах бөгөөд мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах боломжтой юм.

Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, очер дараалал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай болгож, цаг хугацаа хэмнэх зэргээр үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм.

2022-12-20 17:15:35