• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, СУМЫН МЯНГАТ МАЛЧНЫ БАТЛАМЖ, СУМЫН АЛДАРТ УЯАЧИЙН ЦОЛ,ТЭМДЭГ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийг угтаж ахмадуудад хүндэтгэл үзүүлэх,сумын Мянгат малчны батламж, сумын Алдарт уяачийн цол,тэмдэг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ сумын дунд сургуулийн спорт заланд 2023 оны 02-р сарын 15-ны өдөр боллоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцож ахмад буурлууддаа өнгөрсөн хугацаанд тус сумын баримталсан бодлого, хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, удахгүй гарах сар шинийн мэнд хүргэн эрүүл эхийг хүсэн ерөөж.

Ахмадууддаа гарын билэг гардуулж мөн сумын Мянгат малчны батламж, сумын Алдарт уяачийн цол,тэмдгийн болзол хангасан нэр бүхий иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Сумын мянгат малчнаар 1-р баг- Наваан овогтой Цэдэв 2-р баг- Ишдорж овогтой Одгэрэл, Мэндсанаа овогтой Цогжавхаа 3-р баг- Гомбосүрэн овогтой Балдандорж 4-р баг- Аюур овогтой Цэрэннадмид 5-р баг- Даваадорж овогтой Дашцэрэн,Батсүх овогтой Батцэнгэл

Сумын алдарт уяач цолоор

-Дашзэвэг овогтой Батчулуун

-Батбилэг овогтой Буяндэлгэр

-Энхтайван овогтой Тэмүүжин

-Баттүвшин овогтой Ганбаяр

-Самбуу овогтой Отгонбаяр

-Энхчимэг овогтой Оргил

-Одсүрэн овогтой Одгэрэл нар болзол хангаж батламж, цол тэмдгээ гардан авлаа

Мөн уг арга хэмжээний үеэр урлаг соёлын арга хэмжээ болж ажил хөдөлмөрөөрөө бусдаас манлайлж яваа иргэдээ шагнаж урамшуулж одон медаль гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

2023-02-15 17:46:28