Тавигдах болзол, шаардлага:
Төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдсон байх;
Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн адил ангилалд ажилладаг байх;
Бүртгүүлэх хугацаа, барим бичиг.
Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах баримт
бичгийг бүрдүүлэн
тухайн байгууллагын цахим хаягаар 2023 оны 04 дүгээр сарын 17-
ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд илгээнэ.-Төрийн албан хаагчийн анкет;
-Иргэний үнэмлэх:
-Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд
сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
-Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг.
-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл
төлөлтийн талаарх тодорхойлолт:
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн "Тангаргийн хуудас" хуулбар;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын дунд энэхүү зарыг мэдээлж байна.
Нийт зарлаглсан ажлын байр: Төрийн захиргааны албан тушаалын 4 сул орон тоо.
Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтаар нөхөх ажиллагаа хийгдэнэ.