• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Эмгэнэл

Эмгэнэл

Дэндэвийн Жанчив /1936-2023/

Бидний хайрт аав, өвөө Д.Жанчив нь 2023 оны 5 сарын 07-ны өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Жанчив нь 1936-05-26-нд Төв аймгийн Сэргэлэн сумын Сэвсүүл гэх газар Дэндэвийн отгон хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1945 онд Төв аймгийн 10-н жилийн дунд сургуульд элсэн орж 1955 онд 10-р ангиа төгссөн. Улмаар ХААИС-д элсэн орж 1960 онд “ Зоо техникч” мэргэжлээр төгссөн.

1960 оны 9 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэсант сумын МАА-н морин станцад 5 сум хариуцсан ерөнхий зоо техникчээр томилогдон ажилласнаас хойш Төв аймгийн Баянзүрх, Мөнгөнморьт, Баянцагаан, Бүрэн , Баянжаргалан, Сэргэлэн сумдуудад мал аж ахуй эрхэлсэн орлогч дарга, Ардын хянан шалгах хорооны дарга, нэгдлийн орлогч дарга, худалдаа бэлтгэл ангийн дарга зэрэг ажлуудыг 1996 оныг хүртэл нэр төртэй, үр бүтээлтэй хийж байсан. Аав минь төр засаг, олон түмэндээ нэр хүндтэй, тусархаг, ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүн байсан. Хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж

• “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон

• “Алтан гадас” одон

• Хөдөлмөрийн хүндэт медаль

• БНМАУ-ын одон

• “Хөгжлийн эзэн” хүндэт одон

• Аймгийн алдарт уяач

• Сэргэлэн сумын мянгат малчин

• Ардын хувьсгалын 50,60,70,80,90-н жилийн ойн медаль

• МАН-ын 90-н жилийн ойн медаль

• МАХН-ын ахмад зүтгэлтэн медаль

• Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

• Ман-ын хүндэт тэмдэг

• Мал эмнэлэг, үржлийн албаны 90-н жилийн ойн медаль

• Төв аймгийн 90-н жилийн ойн медаль

• Төв аймаг Сэргэлэн сумын 90-н жилийн ойн медаль

зэргээр шагнагдаж байсан.

Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, хүнлэг сайхан зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Үр хүүхэд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

СЭРГЭЛЭН СУМЫН ИТХ, ЗДТГазар

2023-05-10 17:12:36