• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус сумын нутагт өвөлжилт хүндэрч хорогдсон мал ихээр гарч, дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчлөл гарах, орчны бохирдол үүсгэх зэрэг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж "Мал амьтны сэг зэм"-ийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах тухай 01 тоот албан даалгавар, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврыг хүрээнд Сэргэлэн сумын нутагт мал амьтны сэг зэмийг цуглуулах, устгах цэвэрлэх ажлыг хэрэгжүүлж хот хоорондын зам дагуух сэг зэм болон Сэргэлэн эрдэнэ уул багт ажлын хэсгийг томилгоожуулж 2023 оны 4 дүгээр сарын 24-ны  өдөр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр 120 км явж бод мал 35, бог мал 49, нийт 84 толгой малын сэг зэмийг цэвэрлэж ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллалаа.

 

 

 

 

 

2023-04-24 16:05:36