• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СУМЫН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А453 тоот, Сумын засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны А/301 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 5 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд:

• Сумын засаг даргын тамгын газар

• Эрүүл мэндийн төв

• Ерөнхий боловсролын сургууль

• Соёлын төв

• Алтантүлхүүр цэцэрлэг

• НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК

• Төв АЗЗА ТӨХК

• ОНӨААТҮГ Өөрийн эзэмшлийн гаднах 50м хүртэлх нийтийн эдэлбэр газар болон Зуунмод хотоос шинэ нисэх хүртэлх орон нутгийн 8.5км зам дагуух үүссэн хог хаягдал мөн сумын төвийн морьт хөшөө, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэж нийт 12 га газрыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт 8 тн хогийг төвлөрүүлж хоггүй цэвэр орчныг бүрдүүлж ажиллаа.

 

2023-05-03 17:25:48