• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

        Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Бүх хайраа гэр бүлдээ” уриан дор Засаг даргын Тамгын газраас ажилтан албан хаагчдын гэр бүлийн спортын олон төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнээр ажилтан, албан хаагчдын нийт 32 гэр бүл 5 багт хуваагдаж, гар бөмбөг, олс таталт, буухиа гэсэн төрлөөр өрсөлдөн Л. Дашлхагва ахлагчтай V баг I байр, С.Оюунсүрэн ахлагчтай IV баг II байр, Л. Төмөрчөдөр ахлагчтай II баг III байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, алт мөнгөн медалиар шагнууллаа.

       Арга хэмжээний үеэр “Идэвхитэй амьдрал - эрүүл зөв хооллолтын хэв маяг”-ийг уриалагч клубийн гишүүд ирж зөвлөгөө мэдээлэл хүргэн, дасгал хөдөлгөөнийг зааж, сургалт зохион байгууллаа.

 

2023-05-16 17:25:36