Иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар орчны бохирдлоос хамгаалах зорилгоор “Тэр бум мод үндэсний хөдөлгөөн” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих сарын аяны хүрээнд ”сумын хэмжээнд 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс 06-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2023 оны 05 дүгээр сарын 15- ний өдрийн А/409 дугаар захирамжийн хүрээнд сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид нийт 0.72га талбайд мод тарьж уг ажилд төрийн албан хаагч болон ААН, иргэд оролцож Улиас 500, Агч 1000, Бургас 500, нийт 2000ш мод сумын хэмжээнд тарилаа.
Мөн сумын Засаг даргын захирамжаар төсөвт байгууллагууд эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон мод бут сөөгийг технологийн дагуу тарьж ургуулах, модыг арчлах, услах ажлыг албан байгууллагын дарга эрхлэгч нарт хариуцуулж ажиллалаа.