• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
“Дурсамж бэлэглэе” баярын арга хэмжээг зохион байгууллаа

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан тус сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд хамтран “Дурсамж бэлэглэе” баярын арга хэмжээг 2023 оны 05 сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Сумын засаг дарга Л.Төмөрчөдөр баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хамт баярлан төр, захиргааны байгууллагын зүгээс хүүхдийн сайн сайхны төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн шийдэл болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгээ дурдаад үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Уг арга хэмжээнд сумын хэмжээний цэцэрлэг, сургуулийн насны 250 гаруй хүүхэд оролцож өөрсдийн бэлдсэн урлагийн үзүүлбэрээр тоглолт зохион байгууллаа. Мөн “Дурсамж бэлэглэе” баярын арга хэмжээнд зориулан хийлдэг гулсуур, эргэдэг онгоц зэргийг сумын ЗДТГ “Цэцэрлэгт хүрээлэн”-д байршуулан хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй тоглуулж, 13-16 насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, 5-6, 7-10 насны хүүхдүүдийн дунд унадаг дугуйн уралдаан зохион байгуулан насны ангилал тус бүр 3 байр шалгаруулан Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Мөн тус арга хэмжээний үеэр сургууль цэцэрлэгийн “Шилдэг хүүхэд”-ийг алдаршуулан сурлага, урлаг, спортын, өндөр амжилт хүсэж шагнаж урамшуулав.

Сумын Соёлын төвд “TOY STORY” хүүхдийн жүжигчилсэн тоглолт болж бидний ирээдүй болсон бяцхан үрсүүд маань энэ өдрийг гэр бүл, үе тэнгийн найз нартайгаа инээд хөөр баяр баясгалантай өнгөрүүллээ.

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!

Эх үрс элбэрэлтэй

Өрх гэр аз жаргалтай байх болтугай!

2023-06-02 12:01:25