• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сэргэлэн сум байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадам наадмаа зохион байгууллаа.

Уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг, өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэж,   долоодугаар сарын 10-ний өдөр тулгар төрийн 2232, их монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ой Сэргэлэн сум байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадам наадмаа зохион байгууллаа.

Баяр наадмыг нээж сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэллээ.

Баяр наадамд аймаг сумын алдар цолтой 64 бөх барилдаж түрүү бөхөөр сумын начин О. Оюунболд түрүүлж сумын заан цол хүртэж, 6-н насны 400 гаран хурдан буян тоосоо өргөж, аймаг сумын аварга мэргэнүүд оролцсон 32 харваач өрсөлдөж хуртай сайхан наадлаа.

Мөн баярын үеэр төрийн дээд шагнал "алтан гадас" одонгоор 1, хөдөлмөрийн хүндэт медалиар 2, засгийн газрын шагналаар 2, сумын засаг даргын шагналаар 4, иргэнийг шагнаж алдаршуулсан байна.

2023-07-11 17:52:10