• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ТАВАН БАГИЙН БОЛОН, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүн амын эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх зорилго тавин энэ ажлын хүрээнд , эрүүл мэндийн нэгдсэн өдөрлөгийг 2023 оны 09-р сарын 09-нд  зохион байгууллаа.  

Уг арга хэмжээнд итх, здтг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв болон  5-н баг үйл ажиллагаагаа танилцуулан иргэдэдээ мэдээлэл хийж төрийн үйлчилгээг үзүүллээ. Урианы жилийн ажлын хүрээнд улаанбаатар  хотоос хүний гавьяат эмч о.сэргэлэн аймгийн нэгдсэн эмнэлгээс эхо-ны эмч н.амарсанаа арьс өнгөний эмч н.мөнхбат нартай хамтран сумын эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагч нар хамтран

Зүрхний цахилгаан бичлэг – 230 иргэн

Арьс харшил – 38 иргэн

Дотор – 144 иргэн

Эхо – 156 иргэн

В, С– 250 иргэн

Дох – 250 иргэн

Тэмбүү – 250 иргэн

Сахар – 121 иргэн

Биохими – 53 иргэн

Цусны дэлгэрэнгүй – 53 иргэн

Дархлаажуулалтын багц – 280 иргэн

Танита / өөх тос, ус, булчингийн масс, хэвлийн өөхлөлт г.м/ - 33 иргэн

Халдварт бус үзлэгт

Артер – 280 иргэн

Чихэр – 121 иргэн

Умай  - 3 иргэн

Хөх – 57  нийт давхардсан тоогоор 2419 иргэнд үзлэг оношилгоо хийсэн байна.

Мөн өдөрлөгийн үеэр урлаг соёлын арга хэмжээ болж ажил хөдөлмөрөөрөө бусдаас манлайлж яваа иргэд, албан хаагч нарыг шагнаж урамшуулж одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.

 

 

 

2023-09-09 18:03:26