• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
хууль бусаар самар түүж бэлтгэхээс сэргийлэх, хяналт тавих ажлыг зохион байгууллаа

Төв аймгийн засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн дугаар А/621 захирамжийн биелэлтийг хангах зорилгоор тус сумын нутаг дэвсгэр болох богд хаан уулын дархан цаазат газрын Шаварт, Өгөөмөр, Их булаг, зүүндэлгэр, хотхойд, манзушир, айргийн ам, баруун дэлгэр ам, номтын ам, зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын бүс, зурвас газруудад байгалийн дагалт баялаг хуш модны самар түүж бэлтгэж буй иргэдийг буулгах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль бусаар самар түүж бэлтгэхээс сэргийлэх, хяналт тавих ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 07 ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07 ний өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна.

Ажлын хэсэг:

Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батболд

Сум хэсгийн төлөөлөгч Ахмад Б.Төгөлдөр

Сумын цагдаа ахлах дэслэгч Цагдаа Х.Түмэн-Өлзий

Тус ажлын хүрээнд хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх иргэн С болон иргэн Б нарыг шалган нийт 450к самрыг хураан авч зөрчлийн хэргийг шийдвэрлэн нөхөн төлбөр болох 5.000.000 сая гаран төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлээд байна.

2023-09-25 12:45:23