2022-2023 оны хичээлийн жилд Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдадаа баяр хүргэе. Бага ангийн багш нарын Математикийн олимпиадын төрөлд багш Б.Нямзаяа 32 багшаас 4-р байр, Газарзүйн хичээлийн олимпиадад 9а ангийн сурагч Ч.Хадбаатар 32 хүүхдээс 8-р байр, Математикийн олимпиадад 6а ангийн сурагч Анударь 41-н хүүхдээс 9-р байранд тус тус шалгарч, амжилттай оролцсон байна. Багш, сурагчдадаа ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.