1. Шинэ нисэхэд үйл ажиллагаа явуулдаг Flower centr төвд ээлжийн 2 худалдагч ажилд авна. Цэцгийн дэлгүүр нь 3 ээлжийн худалдагчтай ба 1 ээлжиндээ 06.00-21.00 цагт ажиллаж 2 өдөр амардаг. Цалин 900 000+ борлуулалтын бонус урамшуулал+ унааны мөнгийг 1 гараанд 20 000 төгрөгөөр тооцож олгоно. Тавигдах шаардлага: Цэцэг боох мэдрэмжтэй, цэвэрч нямбай, тууштай ажиллах хүсэл сонирхолтой, 35 хүртэлх насны Дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын 89644774 дугаарын утаснаас тодруулна уу.
2. Шинэ нисэхийн Burger King бэлэн хоол хүнс үйлдвэрлэлийн газарт дараах ажилтнуудыг нөөцөд бүртгэж авах тул өөрсдийн анкетаа ХХҮГазрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст үлдээнэ үү. Нөөцөд бүртгэгдсэн иргэдтэй ажлын ярилцлага хийж, 3 сараас эхлүүлэн ажиллуулах боломжтой. Үүнд 1. Ээлжийн ажилтан -2. Ажлын цаг буюу 05:00 - 21:00 цагт 1 удаа ажилласан бол 2 гарааны хугацаанд амрана. Цалин 1100 000+ ур чадвараас шалтгаалан нэмэгдэл цалин - 200 000 төгрөг хүртэл+хоолны мөнгө өдрийн 16 000 + ажилчдын унаагаар зөөнө. 2. Кассны ажилтан - 1 Ажлын цаг буюу 05:00 - 21:00 цагт 1 удаа ажилласан бол 2 гарааны хугацаанд амрана. Цалин 1100 000+ борлуулалтын бонус +хоолны мөнгө өдрийн 16 000 + ажилчдын унаагаар зөөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын 86115615 дугаарын утаснаас тодруулна уу. Ажил олгогч та ажлын байрны захиалгаа өгөх бол, ажил хайгч та ажлын байр хайж байгаа бол Манай хэлтэст ирж бүртгүүлэхээс гадна, фэйс чат, 77201220 дугаарын утсаар мэдээллээ өгч болно. Та бүхэнд амжилт хүсье.
Төв аймгийн ХХҮГазар - 77201220