• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сар шинийн баярын босгон дээр Улсын алтан төл, аймаг, сумын аварга малчдыг тодрууллаа

XVII жарны “хилэнт эх” хэмээх МОДОН ЛУУ жилийн сар шинийн баярын босгон дээр Улсын алтан төл, аймаг, сумын аварга малчдыг тодрууллаа. Сумын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбаруудын нэг болох мал сүргээ эрчимжүүлэн, ажлын байр бий болгох, малжуулах санал санаачилгыг дэмжин аймаг, сумын аваргын шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан малчид, маань шагналаа гардан авлаа.

УЛСЫН АЛТАН ТӨЛИЙН ЭЗНЭЭР

 Улсын алтан төлийн эзэн Хөшиг багийн малчин Самбуугийн Батжаргал /УНАГА/

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧНААР

➢ Сэргэлэн сумын Авдар багийн малчин Батмөнхийн Бямбасайхан

АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР:

➢ Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн малчин Аюурын Цэрэннадмид

➢ Сэргэлэн сумын Баянбүрд багийн малчин Гомбосүрэнгийн Миеэ

➢ Сэргэлэн сумын Авдар багийн малчин Лхагвасүрэнгийн Чулуунсүрэн

➢ Сэргэлэн сумын Авдар багийн малчин Бавуушийн Баярсайхан

➢ Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Чагнаагийн Наранцогт

➢ Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Гомбын Баатар

ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН НЭРЭМЖИТ ЗАЛУУ АВАРГА МАЛЧНААР:

➢ Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Баатарын Мандалбаяр

➢ Сэргэлэн сумын Авдар багийн малчин Хадбаатарын Сансар-Од

➢ Алтан ишигний эзнээр Сэргэлэн сумын Авдар багийн малчин Даваадоржийн Дашцэрэн нар тус тус шалгарлаа.

СУМЫН АВАРГА МАЛЧИД:

СЭРГЭЛЭН СУМЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧНААР:

• Сэргэлэн сумын Авдар багийн малчин Нансалмаагийн Шижирбаатар

СЭРГЭЛЭН СУМЫН АВАРГА МАЛЧНААР:

• Сэргэлэн сумын Баянбүрд багийн малчин Даарийгийн Даваапунцаг

• Сэргэлэн сумын Баянбүрд багийн малчин Түнжингийн Бэлэгдэмбэрэл

• Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Төгс-Очирын Чулуунсүрэн

• Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Сэнгэдоржийн Чимэддэлгэр

• Сэргэлэн сумын Хөшиг багийн малчин Пагамын Лхагва-Очир

• Сэргэлэн сумын Хөшиг багийн малчин Зэсэмийн Батсүх

• Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн малчин Лхаваарэгзэнгийн Баньдхүү

• Сэргэлэн сумын Авдар багийн малчин Батсүхийн Батцэнгэл

• Сэргэлэн сумын Авдар багийн малчин Дашийн Ариунболд

тус тус шалгарч шагналыг гардуулан өглөө.

Ирж буй МОДОН ЛУУ жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай, эрдэнэт мал сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.

 

2024-02-09 17:25:37