• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
САР ШИНИЙН ЗОЛГОЛТ, АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх МОДОН ЛУУ жилийн сар шинийн золголт, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ сумын Соёлын төвд 2024 оны 02-р сарын 15-ний өдөр боллоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Г.Сүхбаатар нар оролцож, өнгөрсөн хугацаанд тус сумын баримталсан бодлого, хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж мэдээлэл өглөө. Ахмадууддаа баярын мэнд хүргэн ажиллаж байсан байгууллага, хийж бүтээсэн ажлаараа бахархан, залуустаа үргэлж үлгэр дуурайлал болж, эрүүл энх, урт удаан насалж,олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардууллаа. Сумын 100 жил энэ жил тохиож байгаа учир сумын ахмадууд маань сумынхаа ойд хандив өргөлөө. Уг арга хэмжээний үеэр урлаг соёлын арга хэмжээ болж үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

2024-02-20 17:46:58