Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсруу явах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2/26-ний өдрийн 19 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 5195 иргэн, үүнээс Төв аймгийн харьяалалтай 183 иргэн бүртгүүлжээ.
Бүртгүүлсэн иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлж, шалгалтын бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ганада сургалтын төвтэй хамтран цахим сургалтыг хаалттай группид зохион байгуулахаар урьдчилж ярилцаж тохиролцсон.
ХХҮЕГазраас шалгалтад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг сургалтын байгууллагад өгөхөөр тохиролцсон ба сургалтыг 3/1-нээс эхлүүлэх саналыг тавьжээ. Иймд хэлний сургалт 3/1-нд эхлэх ба шинээр бүртгүүлэх иргэд сумын мэргэжилтэндээ хандан хүсэлтээ өгнө үү. Хаалттай группыг 2/29-ний өдөр нээх болно.
Төв аймгийн ХХҮГазрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс
Цахимаар бүртгэл хийлгэж чадахгүй иргэд байвал 91119428 дугаараар холбогдоод мэдээлэл зөвлөгөө авах, бүртгэл хийлгэж болно.