• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Ойрын 3 хоногт нийт нутгаар дулаарч, Лхагва гаригт говийн бүс нутгаар өдөртөө +8+10 градус дулаан, Өмнөговь аймгийн Булган, Ханбогд, Баян-Овоо сумдын нутгаар өдөртөө +12+14 градус, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сум, Өвөрхангайн Хархорин зэрэг сумдын нутгаар +10+12 градуст хүрч огцом дулаарах төлөвтэй байна.

Төвийн бүс нутгаар Лхагва, Пүрэв гаригт өдөртөө +6+8 орчим градус, УБ хот орчимд 0+2 градуст хүрч дулаарна.

Ийнхүү Мягмар гаригаас Баасан гаригийн үдэш орой хүртэл үндсэндээ 4 хоногийн туршид агаарын температур нэмэх градуст шилжиж дулаарах тул уулын гуу, жалга, судгийн дагуу хуримтлагдсан цас мөс хайлж, улмаар шар усын үер буух эрсдэл ихээхэн нэмэгдэж байна.

Иймээс гол, горхины сав дагуу оршин сууж байгаа айл өрх, иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу!

Ихэнх нутгаар Баасан гаригт цас орж хүйтрэх бөгөөд Бямба гаригт УБ хот орчимд өдөртөө -4-6 орчим градус, шөнөдөө -10-12 градуст хүрч түр хугацаагаар хүйтэрнэ!

 

2024-03-12 11:54:28