• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Тус сумын нутагт өвөлжилт хүндэрч хорогдсон мал ихээр гарч, дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчлөл гарах, орчны бохирдол үүсгэх зэрэг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 05 ний өдрийн А/102 тоот сумын засаг даргын захирамжаар 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар-Дундговь чиглэлийн зам дагуу Хайрхан 2 дугаар баг, Эрдэнэ уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээрх үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж бод-58ш, бог-680ш үхсэн малын сэг зэмийг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэх, ариутгах, булшлах, ажлын зохион байгууллаа

Тус цэвэрлэгээнд:

• Сумын засаг даргын тамгын газар

• Нью Улаанбаатар интэрнэйшнл эйрпорт ХХК

• Төв АЗЗА ТӨХК

• ОНӨААТҮГ

НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

2024-03-25 15:25:01