• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ЗАРЛАЛ:

Монгол Улсын Засгийн газраас уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, хоршоогоор дамжуулан малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” аяныг эхлүүлж байгаа.

Тус аяны хүрээнд хоршоогоор дамжуулж хоршооны гишүүн малчдад хөнгөлөлттэй зээл олгох, эрх зүйн орчны сайжруулах, сургалт мэдээлэл өгөх, зөвлөн туслах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн.

Иймд Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хоршооныхоо үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй хоршоодын судалгааг авч байгаа тул 4 сарын 19-ны 11:00 цагаас өмнө хоршооныхоо мэдээллийг 88038991 утасруу залгаж өгнө үү.

2024-04-19 14:25:42