• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!!!

2025 оны 4 сар гарснаас Төв Аймгийн Сэргэлэн суманд хээрийн түймрийн 3 удаагийн дуудлага хүлээн авлаа.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт , хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Иймд иргэн та:

-Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах;

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх;

-Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх;

- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

- Гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр , хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгойлон анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2025-04-04 14:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0