• 70274848
  • sergelen.zdtg2021@gmail.com
Малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

Тус сумын нутагт өвөлжилт хүндэрч хорогдсон мал ихээр гарч ,дулааны улирал ирж байгаатай холбогдуулан өвчлөл гарах ,орчны бохирдол үүсгэх зэрэг сөрөг нөлөөллөөс сэргийлж сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн А\74 тоот захирамжаар 300,000 мянган төгрөгийн шатахуун зарцуулж ,ажилгүй 5 иргэнийг түр ажлын байраар ханган 2018 оны 03 сарын 27 –ны өдрөөс эхлэн 2018 оны 04 сарын 03-ныг хүртэл 1,2,3,4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр 314 км явж 65 үхэр ,250 ямаа ,380 хонь ,75 адуу , Нийт 770 толгой малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг ХХҮГазраас ажлын 8 цагаар бодож цагт 3500 өдөрт 28000 төгрөгөөр бодож Бүгд 700000 төгрөгний санхуужилтээр хийж гүйцэтгэлээ. Уг ажилд 1,2,3,4 дүгээр багийн засаг дарга , БОХ-ын улсын байцаагч,Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нар хяналт тавьж ажиллалаа.

2018-05-03 00:00:00