• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ЗЭРЛЭГ АН АМЬТАНД ӨВС ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ӨГӨХ БУЮУ БИО-ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/04 дугаартай албан тоот, Сумын засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/... дугаар захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд зэрлэг ан амьтан болон Буганд зориулан нэмэлт өвс тэжээл тавьж өгөх /био-техник/ арга хэмжээг сумын 4-р багийн нутаг Ар булаг, Эрдэнэ-уул, Өлзийтийн ам /торлог/ гэх газруудад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Сумын өвс тэжээлийн фондоос 20 боодол өвс авч нийт 3 хэсэг газарт тавьж өвсний зардалд 120.0 мянган төгрөг, шатахууны зардалд 60.0 мянган төгрөг зарцууллаа.

2021-02-04 00:00:00