• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

 

Аймгийн Засаг даргын 2009 оны А453 тоот, Сумын засаг даргын 2021 оны А/34 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан удирдамжаар сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд ЗДТГ-ын 15, ЭМТ-ийн 16, ЕБС-ийн 24, Цэцэрлэгийн 21, Соёлын төвийн 4, нийт 80 албан хаагч, 63 иргэн, 9 аж ахуйн нэгжийн 19 ажилтан, нийт 99 хүн оролцож 22 толгой үхсэн малын сэг зэмийг түүж, нийтийн эдэлбэр, гудамж талбайн 4.1га газрын 10.2тн хогийг түүж цэвэрлэн 5 портер машинаар хогийн цэгт төвлөрүүлж шатахууны зардалд 144.9 мянган төгрөг зарцууллаа.

1. Баянбүрд баг, Цэцэрлэгийн 7 албан хаагчтай хамтран 4-р зөрлөгөөс 9-р зөрлөг

хүртэл 50км авто зам дагуух үхсэн малын 8 толгой /Адуу-3, Үхэр-2, Хонь-2, Ямаа-1/ малын сэг зэм, 15ширхэг дугуйг түүж, 4-р зөрлөгийн 34 иргэн, 6 аж ахуйн нэгжийн /Гүн зэгстэй, Тэспетролиум, Содмонгол, МАК, Цэцүүх ххк, Баян-4 дэлгүүр/ 13 ажилтан эзэмшлийн талбайн 50м хүртэлх хог хаягдлыг цэвэрлэн 4тонн хогийг хогийн цэгт төвлөрүүлж шатахууны зардалд 64.9 мянган төгрөг зарцууллаа.

2. Хөшиг баг, сургуулийн 3 албан хаагчтай хамтран Майдараас Их булаг хүртэлх

зам дагуух 4 толгой /Адуу-4/ үхсэн малын сэг зэмийг түүж, шатахууны зардалд 40.0 мянган төгрөг зарцууллаа.

3. Эрдэнэ-уу баг ЗДТГ-ын 15, ЭМТ-ийн 16, Сургуулийн 21, Цэцэрлэгийн 14,

Соёлын төвийн 3, нийт 69 албан хаагчтай хамтран цэвэрлэгээ хийж 4.2 тонн хогийг хогийн цэгт төвлөрүүллээ. Магнай хорооллын гудамж талбайг Сургууль, Эрдэнэ-уул хорооллын гудамж талбайг ЗДТГ, Цэцэрлэг, ЭМТөвтэй хамтран цэвэрлэлээ. Уг цэвэрлэгээнд тус багийн 29 иргэн оролцлоо.

ЗДТГ, ЭМТ, СӨБ, Соёлын төв: Соёлын төвийн ар хэсэг, Эрдэнэ-уул гудамж цэвэрлэгээ

ЕБС: Сургуулийн орчны талбай Магнай хороолол

Мөн Соёлын төвтэй хамтран Их булгаас Зүүндэлгэр хүртэлх зам дагуух 10 толгой /Адуу-7, хонь-3/ үхсэн малын сэг зэмийг түүж, ний 2 тонн хогийг цэвэрлэн хогийн цэгт төвлөрүүллээ.

2021-02-09 00:00:00