• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СУМЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

 

Сумын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбаруудын нэг болох мал сүргээ эрчимжүүлэн, ажлын байр бий болгох, малжуулах санал санаачилгыг дэмжин аймаг, сумын аваргын шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан малчид, тариаланчид маань шагналаа гардан авлаа.

Ø “Алтан унага”-ны эзнээр Хайрхан буюу 2-р багийн малчин Дамчаа овогтой Батмөнх

Ø “Аймгийн аварга малчин”-аар Хөшиг буюу 3-р багийн малчин Басбиш овогтой Доржсүрэн

Ø “Сумын хошой аварга малчин”-аар

Авдар буюу 5-р багийн малчин Ядам овогтой Буянаа

Ø “Сумын аварга малчин”-аар

Баянбүрд буюу 1-р багийн малчин Чимиддорж овогтой Лувсанбалдан

Хайрхан буюу 2-р багийн малчин Чагнаа овогтой Наранбат, Жамц овогтой Болдбаатар

Хөшиг буюу 3-р багийн малчин Чүлтэмсүрэн овогтой Пүрэвжав

Эрдэнэ-Уул буюу 4-р багийн малчин Ламжаа овогтой Баасанцэрэн

Авдар буюу 5-р багийн малчин Пүрэвдорж овогтой Рагчаа

Ø “Сумын аварга тариаланч”-аар

“Дарь ус” ХХК-ний захирал Отгон овогтой Амаржаргал нар тус тус шалгарч шагналыг гардуулан өглөө.

Ирж буй цагаагчин үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2021-02-11 00:00:00