Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн А/05 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Сэргэлэн сумын Төсөвт байгууллагуудын түлш халаалтын нүүрс нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах (ТӨАСЭСЗДТГ/202202003) ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн дагуу 2022.03.16-ны өдрийн 10.30 цаг хүртэл үнийн саналын урилга хүлээн авсан 2 ААН материал ирүүлсэн:
1-р МОННИЧИ КОН ТРЕЙД ХХК: 77.193.600 төгрөг,
2-р ЭН ЖИ ЭМ ЭЙ ХХК: 74,304,000 төгрөгийн цахим үнийн санал тус тус ирүүлсэн байна.
Тус тендерт МОННИЧИ КОН ТРЕЙД ХХК болон ЭН ЖИ ЭМ ЭЙ ХХК нь нарын ТББ шаардлага хангасан боловч үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн шийдвэрийн дагуу ЭН ЖИ ЭМ ЭЙ ХХК ТБОНӨХБАҮХАТХуулийн 28.7.3, 28.7.4 хангаж байгаа тул шалгаруулж ТБОНӨХБАҮХАТХуулийн 29.1 дэх заалтыг баримтлан гэрээ байгуулж Нүүрс- ЭН ЖИ ЭМ ЭЙ ХХК 74,304,000 төгрөгийн гэрээ байгууллаа.