Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн А/06 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Сэргэлэн сумын Төсөвт байгууллагуудын бензин, түлш нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах (ТӨАСЭСЗДТГ/202202002) ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн дагуу 2022.03.16-ны өдрийн 10.30 цаг хүртэл Үнийн саналын урилга хүлээн авсан оролцогчдоос Гүнзэгэстэй ХХК материал ирүүлсэн. Гүнзэгэстэй ХХК нь ТШӨХүснэгт, ТОӨЗ-ны нөхцөл шаардлага болон ТБОНӨХБАҮХАТХуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дугаар зүйлийн 29.2 дах хэсгийг хангаж, материал шаардлага хангасан тул үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн шийдвэрийн дагуу шалгаруулж ТБОНӨХБАҮХАТХуулийн 29.1 дэх заалтыг баримтлан гэрээ байгуулж бензин-Гүнзэгэстэй ххк 32,458,300 төгрөгийн гэрээ байгууллаа.