Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/71 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Аймаг, сумын Онцгой комисс, шуурхай штабын автомашин шинэчлэх зардал /Сэргэлэн/(ТӨАОНӨГ/202212016) ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн дагуу 2022.03.30-ны өдрийн 10.00 цаг хүртэл үнийн саналын урилга хүлээн авсан 2 ААН материал ирүүлсэн:
1-р ИХ ГОВИЙН ХОТ ХХК: 99.500.000 төгрөг,
2-р БАРГА ХАЙРХАН ХХК: 94,900,000 төгрөгийн цахим үнийн санал тус тус ирүүлсэн байна.
Тус тендерт БАРГА ХАЙРХАН ХХК техникийн тодорхойлолтоор ирүүлсэн автомашины мэдээлэл хангалтгүй тул ТБОНӨХБАҮХАТХуулийн 27.4 үндэслэн татгалзаж. Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн шийдвэрийн дагуу ИХ ГОВИЙН ХОТ ХХК ТБОНӨХБАҮХАТХуулийн 27.3 хангаж байгаа тул шалгаруулж ТБОНӨХБАҮХАТХуулийн 29.1 дэх заалтыг баримтлан гэрээ байгуулж автомашин-Их Говийн Хот” ХХК 99 500 000 төгрөгөөр нийлүүлсэн байна.