Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/70 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Ахуйн үйлчилгээний төвийн барилга барих ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах (ТӨАСЭСЗДТГ/202202022) ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн дагуу 2022.03.30-ны өдрийн 11.00 цаг хүртэл үнийн саналын урилга хүлээн авсан. Үүнд:
1-р ОФИС КОНСТРАКШН ХХК: 685.613.730/Зургаан зуун наян таван сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун гучин/ төгрөгийн цахим үнийн санал ирүүлсэн байна.
Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн шийдвэрийн дагуу ОФИС КОНСТРАКШН ХХК ТБОНӨХБАҮХАТХуулийн 27.3 хангаж байгаа тул шалгаруулж ТБОНӨХБАҮХАТХуулийн 29.1 дэх заалтыг баримтлан гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж байна.