Соёлын биет бус өв гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал түүний ур хийц технологи зэрэг оюуны үнэт зүйлийг хэлнэ.
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ.
Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх угсаатны судлал ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараах оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна. Үүнд
. Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
. Аман зохиол
. Ардын уртын болон богино дуу, тууль тэдгээрийг дуулах, хайлах арга барил
. Хөдөлмөр зан үйлийн холбогдолтой уриа дуудлага
. Хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил
. Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил
. Ардын уламжлалт бүжиг, бий биелгээ
. Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил
. Ардын гар урлалын дэг сургууль
. Ардын ёс заншил, зан үйлийн уламжлал
. Эрдэм ухааны уламжлал
. Ардын бэлгэдэх ёсны уламжлал
Эдгээр нь өвүүд багтана .