• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СОЁЛЫН АЖИЛТНЫ ӨДӨР НЬ СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД, УРАН БҮТЭЭЛЧИД ТӨДИЙГҮЙ УРЛАГТ ХАЙРТАЙ ХҮН БҮРИЙН БАЯР ЮМ.

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 29 дах жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ.

☆ Соёлын салбар үүсч хөгжсөний 101-н жилийн ойн, "СОЁЛЫН АЖИЛТНЫ БАЯР"-ийн мэндийг үе үеийн соёл урлагийн салбарын удирдлагууд, соёлын ажилтнууд, ардын авьяастнууд, чөлөөт уран бүтээлчид, соёлын биет бус өв өвлөн уламжлагчид, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалагч нартаа болон авьяаслаг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн дэвшүүлье.

~ Монгол хэмээх их айлын мохошгүй их өв соёлыг дээдлэн дэлгэрүүлэх хойч үе, үргэлжлэл нь мөнхөд бадрах болтугай.

        
    	    
        <div style= 2022-09-08 09:12:45