• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн цогцос түр хадгалах байранд засвар, тохижилт хийсэн тайлан

Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн цогцос түр хадгалах

байранд засвар, тохижилт хийсэн тайлан

Сумын Засаг дарга болон Нью Семетри ХХК, Эрүүл мэндийн төвтэй хийсэн 2021 оны 07 сарын 20-ны өдөр байгуулсан 2021/39 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл засвар үйлчилгээ хийв.

Гүйцэтгэсэн ажил:

- Цогцос түр хадгалах байрны гадна засвар: дээврийг модон рам зангидаж төмөрлөх, дээврийн хайрцаг тоосгон өрлөгийг шавардаж эмульсдэх, хаяавч, тэргэнцэрийн зам цутгаж  мөн нэмэлтээр гражийн дотор засвар, төмөр хаалга солив.

- Дотор засварт салах ёслолын танхимын 2 өрөөний ханыг нурааж шал цутган дүүжин тааз хийж гадна 2 хаалга дотор 1 хаалгыг сольж, 2 вакум цонх хийн цахилгааны утсанд монтаж хийв.

- 2 цогцос хадгалах хүчин чадал бүхий хөргүүр байршуулав.

Нийт 45,700,000 төгрөгний засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийн хангалт хийж өгөв.

2021-10-06 00:00:00