• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ХҮНС ХООЛНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗАРЧИМ:

 

1️⃣ Цэвэр байлга. ‼️

2️⃣ Болсон, түүхий хүнсийг тусгаарла. ‼️

3️⃣ Гүйцэд чана. ‼️

4️⃣ Зохих хэмд хадгал. ‼️

5️⃣ Аюулгүй ус, хүнс сонго. ‼️

⚠️ЯАГААД: ⁉️

1️⃣ Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.

2️⃣ Түүхий мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож, улмаар бохирдуулахаас сэргийлнэ.

3️⃣ Гүйцэд чанаж, болгосноор бүх аюултай бичил биетүүд устдаг. Хүнсийг 70С-аас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.

4️⃣ Бичил биетүүд 5С-аас 60С-д маш идэвхтэй үржиж, хороо ялгаруулдаг тул хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетүүд хөргөгчний хэмд ч үрждэгийг анхаарах.

5️⃣ Хоол хүнсний орц, түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэнэ.

2022-11-07 12:25:41