Арьсийг цочроож төв мэдрэл, зvрх судасны тогтолцоонд сэдээлт өгөн цус, тунгалаг, хийн эргэлтийг сэргээн, сэтгэл санааг тайвшруулан, булчин суллаж, амьсгалыг уужруулж, цэр ховхлох, халуун бууруулах, өвдөлт намдаан эрч хvч нэмнэ.
Соруул засал эмчилгээ нь хэсэг газрын мэдрэлжүүлэлт, цус тунгалаг хийн эргэлтийг сайжруулснаар үрэвсэл дарж өвдөлтийг намдаах, зүрхний шигдээсээс сэргийлэх ба хаван, хуян хөөрөх, цэр ховхлох, халуун бууруулах, амьсгаадалтыг зогсоох, хүний биеийн тэнцвэрийг зохицуулж ядаргааг тайлж, дархлааг сайжруулдаг. Зүрх судас, амьсгал, тулгуур эрхтний эмгэгүүд, ууц нурууны өвдөлт, мэдрэлийн гаралтай шээс бэлгийн болон эмэгтэйчүүдийн эмгэг өвдөлтүүдийн үед түгээмэл хэрэглэнэ.
Зэс бумба нь өвчин засах хүрээ өргөн, үйлдэл нь илэрхий бөгөөд түргэн, хорыг гадагшлуулах нэмэлт үр дүнтэй юм.
Эсрэг заалт:
- Уушигнаас цус гарч байгаа vед
- Уушигны сvрьеэ
- Уушигны хорт хавдар
- Цусны бvлэгнэлтийн єєрчлєлттэй vед
- Архаг цус багадалт
- Бумба тавих газар хавантай
- Арьсны идээт vрэвсэл болон ямар нэгэн тууралттай бол
- Арьс хэт их мэдрэг vед
- Єндєр халуунтай vед
- Бие махбодь хэт суларсан vед
Манай ЭМТ-д зэсэн бумба тавьж байна.