Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Сумын хэмжээнд зохион байгуулагдаж буй “ЭНЭ ЖИЛ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд албан байгууллага, ААН, 5-н багийн иргэдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулсан. Нийт 12 багаас 1-р байр МАК блокны үйлдвэр Цом өргөмжлөл алтан медаль мөнгөн шагнал, 2-р байр МАК цонх хаалганы үйлдвэр өргөмжлөл мөнгөн медаль мөнгөн шагнал, 3-р байр ЕБС өргөмжлөл хүрэл медаль мөнгөн шагнал тус тус хүртсэн. Мөн 1 эрэгтэй, 1 эмэгтэй тэгш тоглогчийн шагналыг гардуудуулсан.