• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН Д. БОДООГИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-2023 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг 2022.09.01-ны өдрийн 11.30 \Монгол тооллоор МОРИН\ цагт нээлт болон “Эзэн Богд Чингис Хааны Эш Хөрөг”-ийг дээдлэн залах ёслолын үйл ажиллагааг тус бүр зохион байгууллаа.           

       Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж сургуулийн захирал И.Отгон-Эрдэнэ  хүрэлцэн ирсэн багш, ажилчид, суралцагчид, нутгийн удирдлагуудад мэндчилгээ дэвшүүлж, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулав.

               Сумын Засаг дарга ноён Л.Төмөрчөдөр  Их эзэн богд Чингис хааны эш хөргийг залах, алдаршуулах тухай МУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ.        

     Их эзэн богд Чингис хааны эш хөргийг залах ёслолд Сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр,Ахмад Л:Баасанцэрэн, Сургуулийн захирал И.Отгон-Эрдэнэ, сургалтын менежер Н.Даваадулам 9а ангийн суралцагч Д.Цэнгүүн, Б.Тэмүүлэн  нар биечлэн оролцлоо.

Эзэн богд Чингис хааныхаа эш хөргийг сургуулийн захирлынхаа өрөөний хойморт хүндэтгэлтэйгээр заллаа.

                  Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон багш, суралцагч, эцэг эхчүүд Их эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэн Төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр эгшиглүүллээ.  

      Суралцагч хүүхдүүддээ Их эзэн Чингис хааныхаа айлдсан  “БИЕЭ ЗАСАХУЙН ЭРДЭМ” сургаалийг уншиж сонордууллаа.

      Авьяаслаг сурагчид болох 6а ангийн сурагч Б.Ану 8а ангийн сурагч Д.Цэнгүүн 7а ангийн сурагч Ш.Ариунзаяа нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.    

2022-2023 оны хичээлийн жилийн анхны хонхыг Ардын сургуулийн алтан босгыг алхан орж буй бяцхан суралцагчид болох 1а ангийн сурагч Б.Энхлэн, О.Баяраа дунд ангид орж байгаа суралцагч Э.Мишээл  нар мөнгөн хонхоо хүндэтгэн цангинууллаа.          

     Ингээд Эрдэм мэдлэг нь мөнхөд ундрахын ерөөлийг өргөн ”Сурагчийн ТАНГАРАГ”-аа уншин  Багш, суралцагчид маань энэ хичээлийн жилийн анхны хичээлдээ орцгоолоо.   

2022-09-01 12:25:14