• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Билэгийн Дамдинсүрэн

Билэгийн Дамдинсүрэн

6 хэлээр

Хэрэглүүр

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Билэгийн Дамдинсүрэн

Төрсөн

одоогийн Монгол улсын Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг

Харьяалал Монгол үндэстэн
Иргэншил  Монгол
Мэргэжил Хөгжмийн зохиолч

Билэгийн Дамдинсүрэн (1919-1992 оны 1 сарын 12) нь Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1919 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Үнэгтий хэмээх газар төрсөн.

1924-1928 онд Гандантэгчэнлин хийдэд шавилан суусан. 1928-1931 онд хорооны бага сургуульд суралцаж төгсөөд, 1931-1934 онд "Монгол тээх"-д жолоочийн дагалдан, 1935 оноос Улсын Төв Театрт хөгжимчин, 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач, 1954-1956 онд Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан (багш нь О.С.Чишко). 1955-1956 онд шоронд сууж байсан ба 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Жан Дэн Шан) суралцан төгссөн. 1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байв. 1992 оны 1-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод таалал төгсчээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

"Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир 1949 онд, БНМАУ-ын Төрийн дуулал туурвисан учир 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал-ыг тус тус 2 дахь удаа хүртэж, 1969 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин болжээ.

Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж эрийн цээнд хүргэсэн авъяас билэгт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн уран бүтээл монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшлийн нэг томоохон түүхэн зураг мөн.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Дуурь

  • Учиртай гурван толгой (Цомнолыг Д.Нацагдорж) 1942 он
  • Жаргалын зам (Цомнолыг Ч.Чимид, Ч.Ойдов) 1952 он
  • Тэмцэл (Цомнолыг Д.Намдаг) 1965 он
  • Амарсанаа (Цомнолыг Д.Намдаг. С.Дашдооров) 1970 он
  • Мартагдашгүй 42 хоног 1974 он

Бүжгэн жүжиг

  • Шуурга, 1 бүлэгт 1963 он
  • Нуурын домог 1968 он

Симфони зохиол

  • "Хасбаатар" симфони найраглал 1962 он
  • "Миний эх орон" симфони удиртгал 1965 он

Цөөхүүл хөгжим

  • "Хэнтийн өндөр ууланд" хийлийн гоцлол 1947 он
  • Виолончель төгөлдөр хуурын аяз 1955 он

Хөгжимт жүжиг

  • Шарай голын гурван хаан
  • Мандухай цэцэн хатан
  • Жаргалыг хүссэн Мөнхөө
  • Ийм нэгэн хаан байжээ
  • Амарсанаа
  • Далан худалч
  • Талын баатар

Киноны хөгжим

Дуу

2022-07-02 10:02:36