• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СУМ ХӨГЖҮҮЛЭХ  САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ 01 ДУГААР ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭЛЭЛ

СУМ ХӨГЖҮҮЛЭХ  САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН
2021 ОНЫ 01
ДУГААР ХУРЛААР
ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭЛЭЛ

 

Зөвлөлийн дарга:          Сумын Засаг дарга

Нарийн бичиг:  ЖДҮ хариуцсан мэргэжилтэн

Гишүүд:                            Засаг Даргын олрогч                                              

                                            Хууль эрх зүйн мэргэжилтэн

                                            ОНИМ-ажилтан

                                            Иргэдийн төлөөлөл        

 

2021 оны Сум хөгжүүлэх сан нь оны эхэнд 89.954.865 төгрөгийн үлдэгдэлтэй 11 зээлдэгчтэй  байсан 2021 оны 10 дугаар сарын байдлаар 59.035.026 төгрөгийн орлого төвлөрч одоогийн байдлаар Сум хөгжүүлэх сангийн дансанд 145.419.315 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Оны 8 дугаар сараас Зээлтэй иргэдийг Монгол банкны мэдээлэлийн санд Бүртгүүлэх ажлыг зохион байгууллаж ажилсан.

Сум хөгжүүлэх сангийн урьд онд олгосон зээлийн үр дүн байхгүй зээл авсан иргэд ирүүлсэн төслийн хүрээнд хэрэгжүүлээгүй.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн нийт авлага 106.435.811 төгрөг 8 зээлдэгч байна.

Үүнээс:  Хугацаа дууссан авлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 60.904.833 төгрөг

               2019оны 11дүгээр сарын 19нд зээл авсанаас хойш огт төлөлт хийгээгүй 1 иргэний 15.787.720 төгрөг

Үлдэгдэл 29.743.258 төгрөг нь Иргэн Ганболдын 1 сая төргөг нь тухайн иргэний ижил нэртэй зээлдэгчыг зөрүүлэн шивсэнээс үүссэн өр

С.Цэдэвдорж нь 2021 онд огт зээлээ төлөөгүй Ионгол банкны мэдээлэлд найдваргүй зээлдэгчээр бүртгэлтэй бусад 4 зээлдэгч нь хэвийн төлөлттэй явж байна.

2021 оны 8-р сарын 3-ны д/52 тоот иргэдийн хуралын тогтоолоор Зээл олгох тогтоол гарч

Зээл хүлээж авах зарыг Багийн дарга нар болон Facebook хуудсаар мэдээлэл хүргэсэн. Нийт 11 төсөл ирсэн байна.

Үүнд: Эрчимжсэн мал аж ахуйн 3 төсөл 50сая

             Дугуй засвар төсөл 2төсөл 44,5 сая

             Хөнгөн үйлдвэр буюу боловсоруулах үйлдвэр 3 төсөл 60 сая

2021-10-28 00:00:00