• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
 СЭРГЭЛЭН СУМЫН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫНТАЙЛАН\

 СЭРГЭЛЭН СУМЫН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫНТАЙЛАН\

 

2023.06.09                                                                                                      Сэргэлэн сум

            Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэн зохион байгуулж ажиллалаа. ҮҮНД:

1.Ойн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг хэрэгжүүлэн ой, хээрийн гал түймрийн цагийн байдлын тухай мэдээг Онцгой байдлын газарт тухай бүр хүргүүлэн ажиллаж байна.

2.Хавар, намрын хуурайшилттай улиралд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10-ны өдөр, намар 09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах, ан амьтан агнах, бөөгийн зан үйл хийх болон бусад үйл ажиллагааг түр хориглож ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, арга хэмжээг багийн хэмжээнд оновчтой зохион байгуулан шаардлагатай багаж хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах “Ойн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.2.5 дахь заалтуудыг хэрэгжүүлэн ажиллахыг багийн Засаг дарга нарт чиглэл өгч.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Шуурхай багийг байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

3.Сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнд ажиллах Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сумын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

4.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор 500000 төгрөгийг батлуулан биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

           5. Байгаль орчныг хамгаалах хууль дүрэм журмыг хэрэгжүүлэх чиглэлээр Хог хаягдлын үйлчилгээний хураамж, болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн мэдээ мэдээллийг 3,4,5-р БИНХ-д танилцуулж ажиллалаа.

            6. Гамшигаас хамгаалах төлөвдгөөнд тусгагдсаны дагуу хүч хэрэгслэлийн бэлтгэл байдлийг хангаж авто машин 10, ковш 3, хүн эмнэлэгийн машин 2, бүх төрлийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээг хийж, аюулгүй найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай сэлбэг, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

7. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зоррилгоор Тамгын газрын вэб сайт болон Сэргэлэнгийн залуусд Ахуйн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг байршуулж ажилласан.

2023-06-09 14:25:21