• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Ээж хадны домог

Эрт цагт Ээж хад буюу Ээж хайрхан төрүүлсэн ганц хүүтэй цайлган цагаан сэтгэлтэй хүн байжээ. Дайнд тулаанд Эцэг эх нь амь үрэгдсэн хүний нялх өнчин зургаан хүүхдийг өргөж аваад өсгөж хүмүүжүүлээд гарын ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргээд дайн тулаан, халдлага дээрэмд алдсаар ганц төрсөн хүү нь үлдэж, түүнийгээ дайнд явуулаад хүүгээ амьд үлдээхийн тулд мөргөл үйлдэж алхаж явсаар байгаад бүр Хэнтий нутгаас одоогийн байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хүртэл залбирал үйлдсээр эцсийн мөчийг хүртэл сөхөрч суусан чигээрээ бурхан болсон түүхтэй ажээ.

Зон олны маань хөл тасардаггүй газар бол яахын аргагүй Төв аймгийн сэргэлэн сумын нутагт орших Ээж хад буюу Ээж хайрхан юм. Улаанбаатараас Төв аймаг хүртэл 40 км Төв аймгаас Ээж хад хүртэл 48 км ойролцоогоор нийтдээ 88,5 км ойролцоогоор 90 км гаруй гэхэд болно.

Нутгийн хүмүүсийн ярьснаар “1990-оны дундуур ороо бусгай үеэр нэгэн залуу Ээж хадаар мөнгө олохын тулд өөрөө хувьчилж аваад шавар гэр,торон хаашаа,төмөр хаалга төмөр дээвэр барин түмэн олныг сүсгийг ашиглан мөнгө олно гэж боджээ.

Гэтэл хоёр сайхан үрийнх нь мэлмий гэнэт орчлонг харахаа болив. Залуу гадаад дотоодын бүх эмнэлгийг гүйцээгээд арга барахдаа. Нэгэн хүнд үзүүлтэл “Чи лусын нүдийг хаажээ. Түүнийгээ зас” гэж хэлжээ. Залуу яаран сандран ирээд шавар гэрийнхээ дээврийг авч хаяад энэ “Миний хоолоо олж идэх зүйл биш байна” гээд орхиод явсан”-ыг нутгийн ардууд ярьдаг юм билээ.

2021-09-24 00:00:00